Онлайн сургалт
Өрнөөс гарах Алтан Фотоны Эмчилгээ
Өрнөөс гарах Алтан Фотоны Эмчилгээ
0 (0 үнэлгээнүүд) 1 оюутнууд 30 өдөр 1 ментор цаг багтсан 1 хичээл
Sarah Chogsom
Багш · Хөх Төрмөс Академи
Элсэлт
1 оюутнууд
MNT 249,999 / A$0
1 хичээл
30 өдөр
Сургалтанд багтсан
ӨРНӨӨС ГАРГАХ АЛТАН ФОТОН ЭМЧИЛГЭЭ
Энэ дэлхийн баялгийн эзэд угтаа бол Савдаг байсан юм. Савдаг тивийн эзэд өөрийн эзэмшилдээ байх эрдэнэс бүрийг хамгаалах зарлигтай уул хайрхдын ай савд амьдардаг учиртай. Сав шим ертөнцийг эрдэнэс баялагтай нь хамт хамгаалж буй хэмээн Савдаг гэж тэднийг нэрлэж таниулсан байдаг. Гэтэл энэ цагт энэ их баялгийг эздээс нь булааж авсан шинэ эзэд энэ дэлхийд бий болж, цөөхүүлэхнээ бүхнийг эдлэн цэнгэхээр санаархсан санааных нь золиос болж хүн төрөлхтөн бүхэлдээ тэдний боол, босгоны шороо болж тарчилж, зовж буй. Дэлхийн баялгийг хүн төрөлхтөн хэдэн үеэрээ ч хэм тэнцүүхэн хуваагаад идэхэд дундаршгүй арвин их бий. Ургаж төлжиж, ундарч дэлгэрч байгаа учир дундаршгүй гэж буй. Авсан бүхнийг нь аянгаар нөхөж, ухсан бүхнийг нь солироор нөхсөөр өдгөөтэй золгосон дэлхий.
Өр гэж зүйл үгүй байсан бол мөчтэй бүхэн хөдөлж, мөрөөдөлтэй бүхэн зүтгэж, мөнгөтэй бүхэн хэрэглэж, мөр бүтэн явах заяа уг нь хангалттай байна. Өр гэдэг зүйлийг атгаг санаатнууд өөрсдөө зохиосон юм. Өрийн сүлжээ гэдэг асар том мафийн бүтцийг тэд бас сэдсэн юм. Тэдний чиндад атгаг хорон муу санаатны уг гарвал болсон шуналын омгийнхон байдаг юм. Шуналын омгийнхон уг нь эх дэлхийд байгаагүй харь гариг гэгчээс нь халдаж довтолж ирсэн юм гэнэ. Тэд л өрийн сүлбээтнээ дагуулж ирж өрийн сүлжээг бодож олоод сэтгэл цагаан бүхнийг өрөнд оруулах ухаан сэдсэн юм гэнэ. Гэвч тэднийг дөнгөлж урхидаж чаддаг өндөр тэнгэрийн өвгөд бас бий. Дэлхийн баялгийг бүтээж өгсөн тэд, Савдаг эздийг томилж үлдээсэн тэд баялгаа буцааж авахаар ирж буй. Эрдэнэсээ эргүүлж авахгүй бол энэ дэлхий эргэхээ болих гэж буй юм байна. Сан хөмрөгөө манаж байхгүй бол шим ертөнц нь ширгэж үгүй болох гэж буй юм гэнэ. Баялгийн сангаа тогтоож авч үлдэхгүй бол байгаа бүхэн нь барагдаж үгүй болж мэднэ гэнэ. Байгаа нь барагдвал байгаа байхгүй бүгд үгүй болж, балгах ус үгүй, барих гэр үгүй, байрлах нөмөр үгүй, бараадах нутаг үгүй болно гэнэ. Тиймээс Эрдэнэсийн эзэд эргэж ирчихлээ. Тэд өрөнд орсон үрсээ өрнөөс гаргах, өрийн нүхэнд унасан үрсээ нүхнээс татаж босгох, өрийн гянданд хоригдсон удмаа шоронгоос чөлөөлөх, өрийн барьцаанд дөнгөлөгдсөн үрсээ дөнгөнөөс салгахаар ирсэн бий.
Савдаг дандаа хүчгүй байсангүй. Эзэд дандаа эзэнгүй байсангүй. Тэд үйлээ бас хийж л явсан гэнэ. Хувь заяаны зурхайгаа зурж, хувь хишгээ оноож, хувь ерөөлөө түгээж л суусан гэнэ. Тэдний зүгээс өрөнд орсон дараахь үрсээ өршөөлд хамруулах үйл хийх гэж байна. Дэлхийн өрийн мафуудтай хийх үйл нь биднээс үл хамааран өөрсдөө тэд хийж буй. Бид бол тул ард түмэндээ хийж өг гэсэн эмчилгээг нь л хийж өгнө. Жич: Тэр ОТ энэ тэрээ аваач гээд бичээд байгаа хүмүүс амаа мэдэж яриарай. Бусдыг зэмлэж суухаар өөрсдөө бас амаа бус гараа хөдөлгөж сурах хэрэгтэй. Бидний хйисэн бүхнийг мэдэхгүй бол дуугүй л байсан нь дээр.
Өглөгийн эзэд, өргөлийн эзэд гэж хүн бидний амьдралыг нарт хорвоод дэнслэн байдаг билээ. Тэдний үгийг өртөөлөн дамжуулъя.
Өрөнд орохын цаана өглөгт дэнслэгдсэн байх нь элбэг
Өрөнд орохын цаана өргөлд хураагдсан байх нь их
Ширэнд боогдохын цаана дэнсэнд унасан байх нь үнэн.
Ширэнд тушигдахын учир нь үнэнд ялагдахын учиг бас бий
Өртэй хүн өөдөлдөггүй гэж хэлсэн бий
Ширтэй хүн шигддэг гэж сануулсан бий
Өрөө өгөхгүй бол Авлагын эзэд нь аваад явдаг эрх бий
Ширээ өгөхгүй бол Дэнсийн эзэд дөнгөлөөд үлдээдэг жаяг бий
Өрөнд шунахын хэрээр өрийн боол л болно
Өрийн эздийн боол болбол өөдлөхийн заяа үзүүлэхгүй өрөө төлтөл чинь боолчилж, босгоныхоо тоосыг үнэрлүүлдэг юм
Өртэй хэрнээ өгөхгүй гэвэл Өр барагдуулах ноёд ирээд үрсийн чинь хүнснээс тооцоод явдаг юм. (Жич: Үрс нь өлөн зэлмэн хоолтой хоолгүй амьдарна)
Үрс чинь өрөнд унахдаа эд эрхтэнээ хүртэл өгдөг юм
Эд эрхтэн нь авлагын эзний удамд нохой болж мэндэлдэг юм. (Жич: Удмын үрс нь дунджаар 3 үеэрээ эрхтэн дутуу төрдөг гэсэн үг. Мөн харамласан юм чинь хар нохойн аманд орно шүү гэдэг нь ийм учиртай юм).
Ширээ өгөхгүй гэж хэт гэдийвэл
Дэгийн эзэд ирээд дээрэмдээд аваад явдаг юм.
(Жич: дээрэмчин гэгдэх тэд нь хуй салхи, хур бороо, цахилгаан, хулгайч нохой, хээрийн боохой, анд чинь хүртэл байх боломжтой)
Авааль хань чинь авчихдаг учир бас бий
Анд нөхөд чинь мэхэлчихдэг тал бас бий
Ахан дүүс чинь булаадаг ад бас бий
Оногдоогүй эдийг эдэлнэ гэвэл эдийн эзэд хясдаг юм
Заяагдаагүй хөрөнгийг эзэмшинэ гэвэл хувь заяаны эзэд хураадаг юм
Ивгээгдээгүй эдлэлийг эдэлнэ гэвэл удмын эмгэд нь донгоддог юм
Эрхшээгдээгүй баялгийг эзэгнэнэ гэвэл баялгын зараалууд ирээд байгааг чинь устган үгүйрүүлдэг юм
Бэлэглээгүй өвийг өвлөнө гэвэл өвийн хэвтүүлүүд хүрч ирээд өвгөдөд нь буцаагаад өгчихдөг юм.
Хишиг болгон буулгаагүй авшигийг авдартаа хураанаа гэвэл Таван хошуу малын эзэд малчингаа явуулаад хумсалчихдаг юм. (Жич: Малчин гэдэг нь өт хорхойг оготно хулганаа хэлж буй).
Ерөөл болгон ирүүлээгүй хувь заяанд эзэн сууна гэвэл
Цаг хугацааны эзэд ирээд цагдаж хориод явчихдаг юм
Замыг чинь өргөөд өгсөн заяагаа чамлаад явбал
Эжий бүхэн чинь чамаас энэрлээ харамлаад хаяж оддог юм.
АЛМААЗАН ФОТОН ЭМЧИЛГЭЭ ний хэсэг
АЛТАН ФОТОН ЭМЧИЛГЭЭ
Төлбөр 250К
Эчмлгээ засал 6 - 8 цаг үргэлчилнэ.
Эмчилгээ Цонжингийн ХӨХ ТӨРМӨС хээрийн өргөөнд явагдана.
Холбоо барих утас: 99897482, 99991355, 94777988
Хугацаа 2026.07.02
Өглөө 10 цагаас эхэлнэ.
Төлбөр төлөх данс: 390005005022048689 ХААН Баясгалан
Төлбөрөө төлж заавал баталгаажуулна.
Эмчилгээ заслыг Алтан цөмийн АЛТАН АЯНГА ЭЗЭН буюу Атийл хаан удирдана.
Өртөөллийг Атийл хааны эцэг Мүнзүк Эзэн өгнө.
Эмчилгээг Баясгалан явуулна.
Заслыг Ганболд хийнэ.
Сургалтын хөтөлбөр
Элсэлт
MNT 249,999 / A$0
Энэ сургалтанд багтаасан:
- 1 хичээл
- 30 өдөр контент
- 1 ментор цаг багтсан
- Комьюнитийн асуулт-хариулт
Sarah Chogsom
Багш · 1 оюутнууд
Элсэлт
MNT 249,999 / A$0